2011-04-22 - Цахим ээлжит хичээл: Атом 8-р анги
Батлав: с/м Д. БаярмааЭэлжит хичээлийн сэдэв: Атомын бүтэц 8-р анги
Зорилго :
Атомын бүтцийг тодорхойлох
Зорилт :
Атом юунаас тогтдог, ямар бүтэцтэй болохыг мэдэхАтомыг бүрдүүлэгч эгэл бөөмс ямар шинжтэй болохыг судлах
Атомын бүтцийг тодор -хойлох, дүрслэх аргад суралцах
Арга зүй: мэдээлэл боловсруулж , загвар бүтээх арга
Хичээлийн явц:
Гэрийн даалгавар шалгах 3 мин : усны молекул иштэй загвар үзүүлж ярилцах:
Атом молекулын сургаалын мөн чанар, ярилцах Шинэ хичээл Атомын бүтэц зохион байгуулалтын талаар үзье гарчиг тавь.
Сэдэл төрүүлж асуудал дэвшүүлэх: 5 мин
Дэлхий , атомын бүтцийн зургийг ажиглуулан төсөөтэй ба ялгаатай талуудыг ярилцах.
Төсөөтэй тал | Ялгаатай тал |
|
|
Мэдлэг бүтээх 25 мин :
Зургаас харахад атом ямар бүтэцтэй байна вэ?
Төв / цөм/, протон, нейтрон, мөмөө тойроод электрон байна. Электрон бүрхүүл ба давхраа үүсгэсэн байна.
Цөм юунаас тогтож байна вэ?
Протон нейтрон
Электрон бүрхүүл юунаас тогтдог вэ?
Электроноос
Эгэл бөөмс гэж юуг хэлэх вэ?
Хүснэгт ажиглана:
Цөм ба элетрон ямар шинжтэй вэ?
Яаж тэмдэглэдэг вэ?
Цөм ямар цэнэгтэй вэ? Цэнэгтэй ямар эгэл бөөмс байдаг вэ?
Нейтрон ямар цэнэгтэй вэ?
Электрон ямар цэнэгтэй вэ?
Зураг ажиглан протоны тоо , электроны тоо хэд болохыг ярилцах /зураг дээр ярилцана/
Протоны тоо , электроны тоо тэнцүү учир атом цахилгаан саармаг
Эгэл бөөмсийн массыг харьцуулан үзье.
Бичвэр дээр ярилцах
Протон эерэг цэнэгтэй масс ихтэй, нейтрон цахилгаан саармаг боловч протоны масстай тэнцүү, алектрон сөрөг цэнэгтэй маш бага масстай.
Багш нэгтгэн дүгнэнэ.
Бататгал: ширээ бүрээр ТӨМ өгч атомын загвар бүтээлгэх. 5 мин
Хийсэн загвар дээр ярилцах ярилцах
Даалгавар: сурах бичгийн 27 хуудас дасгал 1,2. хийх
Сэтгэгдлүүд
2011-04-23 - amjilt
Бичсэн: 8a oyun erdene (зочин)
goy bljeee bagshaaaa amjilt husee ulam delgeruuleire amjilt